Засгийн газрын тэтгэлэг

Saturday, April 23, 2011



Хятадын засгийн газрын тэтгэлгийн журмыг БНХАУ-ын Боловсролын яамнаас оюутан солилцоо, боловсролын салбарын байгууллагууд, мөн түүнчлэн олон улсын байгууллага болон засгийн газруудын хоорондох гэрээ хэлэлцээрийн дагуу гаргаж гадаад оюутан болон мэргэжил дээшлүүлэгч нарт бүрэн болон хэсэгчилсэн тэтэгэлэг олгох юм.


Хятадын Боловсролын Яамнаас гаргасан дүрэм журмын дагуу Их, дээд сургуулийн программууд нь бүгд хятад хэл дээр явагдах бөгөөд хятад хэлний мэдлэггүй элсэгчид 1-2 жилийн хугацаанд тухайн сургуулийнхаа хятад хэлний бэлтгэлд суралцаж шалгалт өгнө.
Тавигдах шаардлага
1. 1. Мэдүүлэгч нь Хятад улсын иргэн бус, эрүүл мэндийн хувьд сайн байх
2. Боловсрол болон насны хязгаар:
- Бакалаврын зэрэг горилогч нь Бүрэн дунд боловсролтой, аттестатын сайн дүнтэй, 25-с доош насных байх
- Магистр зэрэг горилогч нь бакалавр зэрэгтэй 2,8-с доошгүй голч дүнтэй, 35-с доош насных байх
- Доктор зэрэг горилогч нь магистр зэрэгтэй байх бөгөөд 40-с доош насных байх
- хятад хэл сурахыг хүсэгч нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд 35-с доош насных байх.
-“Судлаач”-аар суралцахыг хүсэгч нь их дээд сургуульд 2-с доошгүй жил суралцах бөгөөд, 45-с доош насных байх хятад хэл сурахаас гадна бүх чиглэлээр сурах боломжтой
-“Ахлах  судлаач”-д  суралцахыг хүсэгч нь магистр буюу түүнээс дээш  зэрэгтэй байх бөгөөд профессор буюу түүнээс дээш албан үүргийг гүйцэтгэж байгаа 50-с доош насных байх

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
© Copyright 2010-2011 eShanghai All Rights Reserved.
Template Design by Herdiansyah Hamzah | Published by Borneo Templates | Powered by Blogger.com.