Шанхай Жиаотунг их Сургууль / Shanghai JiaoTong University 上海交通大学

Saturday, April 23, 2011


  • SJTU нь Хятадын хамгийн ууган нэр хүндтэйнөлөө бүхий  сургуулиудын нэг юм. Сургуулийн   багшлах бүрэлдэхүүнд зуугаад шинжлэх ухааны  алдарт зүтгэлтэнүүд болон  гурван Нобелийн шагналтан,  шинжлэх ухааны зөвлөхөөр SJTU –д ажилладаг.
  • Өнөөгийн байдлаар төгсөгчдийн  тоо нь 100 000 –г давчаад байна.Тухайн сургуулийг Хятадын ерөнхийлөгч байсан Jiang Ze-Min, мөн хятадын Инженерийн Академи болон Хятадын Шинжлэх Ухааны Академийн 200 гаад гишүүд  төгссөн.
  • Төв кампус  (Xuhui Campus) –ийн онцлог:  ихэнх барилгууд 19-20 зуунд баригдсан байдаг тул  кампусийн орчинд байнгын сэргээн засварлалтын  ажил хийгддэг байна.
  • Гадаад оюутны хятад хэлний хичээл Цзяотун Их сургуулийн дэргэдэх Олон Улсын Сургалтын төв / The Jiao Tong University ICEC (International Continuing Education  Center) болон хятад хэлний курс дамжаа  / The Shanghai Jiao Tong University Chinese Language Centre at JBC, SJTUCEО –д явагддаг. Эдгээр сургалтын  газруудад Shanghai Jiao Tong University –ийн багш нар хичээлийг зааж явуулдаг.
  • Сургуулийн сурагчдад зориулан  Их сургуулийн дэргэд Шанхайдаа нэртэй Олон Улсын High School байгуулагдсан. Сургуулийн хичээлийн программд  ерөнхий эрдэмийн хичээл заахаас  гадна Их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэдэг байна.
Байгуулагдсан
1896
Рейтингээр эзлэх байр
153 –р байр The Times QS World University Rankings
4 –р байр The Chinese university ranking by the Chinese Academy of Management Science
Оюутны тоо
38 000 хүн
Гадаад оюутны тоо
5 000 гаруй хүн
Багшлах бүрэлдэхүүн
1 420 гаруй профессор багштай үүнээс: Хятадын шинжлэх Ухааны академийн гишүүн15, Хятадын инженерийн академийн гишүүн 20
Газар, байршил
SJTU нь нийт  3535714 m 2  талбай эзэлдэг ба хот дотор 6 кампустай .Төв кампус нь Xuhui Campus болно.

Сургалтын программ

Сургалтын нэр
Хугацаа
Сургалтын хэл
Төлбөр
Хятад хэлний урт хугацааны сургалт
1 семестрээс- 2 жил хүртэл
Англи хэл, дараа нь хятад хэл
9 100 RMB/семестр
Хятад хэлний богино хугацааны сургалт
4-5 долоо хоног
Англи хэл, дараа нь хятад хэл
4 долоо хоног: 3 850 RMB, 5 долоо хоног: 4 700 RMB
Бакалавр
4 жил
Хятад хэл
24 800 RMB /жил
Магистратур
3 жил
Хятад хэл
28 900 RMB /жил
Докторантур
3 жил
Хятад хэл
45 500 RMB /жил

Хятад хэлний урт хугацааны сургалт

Сургалт
Хятад хэлний суурь сургалт: хэл зүйн дүрэм, ярианы дадлага, зөв бичих дүрэм, ойлгох ,унших. Нэмэлт курс:  HSK-д бэлтгэх, хятадын урлаг, хятад хоол, каллиграф зураг, шанхайн аялага г.м.

Сургалтын хүрээнд нэмж Шанхайн түүхт дурсгалт газруудаар аялал зохион байгуулдаг(зардлыг оюутан өөрөө гаргана)мөн Хятадын өөр хотуудаар аялуулдаг бөгөөд энэ нь тухайн оюутны ярианы хэлний дадлага болох ба хятадын соёлтой илүү сайн танилцахад тустай байдаг.
Хугацаа
Хагас жилээс (1 семестр) -3 жил хүртэл. Хаврын семестр 2-р сараас 6-р сар хүртэл, намрын семестр – 9-р сараас 01-р сар хүртэл. Долоо хоногт 20 академик цаг.
Төлбөр
9 100 RMB/семестр
Тавигдах шаардлага
18 - 60 насны гадаад иргэн , эрүүл мэндийн хувьд сайн,
Материал өгөх хугацаа
Хаврын семестр 12сарын 15 хүртэл, Намрын семестр 6 сарын 15 хүртэл.

Богино хугацааны Хятад хэлний сургалт

Сургалт
Хятад хэлний суурь сургалт: хэл зүйн дүрэм, ярианы дадлага, зөв бичих дүрэм, ойлгох ,унших. Нэмэлт курс:  HSK-д бэлтгэх, хятадын урлаг, хятад хоол, каллиграф  зураг, шанхайн аялага г.м.

Сургалтын хүрээнд нэмж Шанхайн түүхт дурсгалт газруудаар аялал зохион байгуулдаг(зардлыг оюутан өөрөө гаргана)мөн Хятадын өөр хотуудаар аялуулдаг бөгөөд энэ нь тухайн оюутны ярианы хэлний дадлага болох ба хятадын соёлтой илүү сайн танилцахад тустай байдаг.
Хугацаа
4-5 долоо хоног,7-8 сарын хооронд
Төлбөр
4 долоо хоног: 3 850 RMB, 5 долоо хоног: 4 700 RMB
Тавигдах шаардлага
18- 60 насны гадаад иргэн, эрүүл мэндийн хувьд сайн,  бүрэн дунд боловсролтой.
Материал өгөх хугацаа
6-р сарын 15 хүртэл(зуны сургалт)

Бакалавр

Тавигдах шаардлага
18-аас дээш насны гадаад иргэн,эрүүл мэндийн хувьд сайн,сургууль төгссөн, HSK-5
Элсэлтийн шалгалт
Шалгалт
Материал өгөх хугацаа
6-р сарын10 хүртэл
Бүртгэлийн хураамж
800 RMB
Төлбөр
24 800 RMB /жил
Хугацаа
4-5 жил

Магистрантур

Тавигдах шаардлага
Гадаад иргэн, эрүүл мэндийн хувьд сайн, бакалаврын зэрэгтэй , HSK-6 (HSK-8 хэл шинжлэл)
Материал өгөх хугацаа
5 сарын 31
Бүртгэлийн хураамж
800 RMB
Төлбөр
28 900 RMB /жил
Сурах хугацаа
2-3 жил

Докторантур

Тавигдах шаардлага
Гадаад иргэн, эрүүл мэндийн хувьд сайн, магистрын зэрэгтэй , HSK-6 (HSK-8 хэл шинжлэл)
Материал өгөх хугацаа
5-р сарын 31
Бүртгэлийн хураамж
800 RMB
Төлбөр
45 500 RMB /жил
Сурах хугацаа
3-5жил

Их сургуулийн оюутны хотхон

Xuhui Campus нь Их сургуулийн төв кампус. Хотын төвд Шанхайн хотын номын сан болон цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй оршидог бөгөөд 236492 м2 талбай эзэлдэг.
Xuhui Campus-ийн ихэнх барилгууд   19-20 зуунд баригдсан  түүхэн барилга байгууламжууд байдаг нь онцлогтой юм. Кампусийн  орчинд барилгуудын сэргээн засварлалтын ажил байнга хийгдэж байдаг.
Lian Xing Building

70 RMB/өдөр –нэг хүний
 
No.9 Dormitory Building
75 RMB/өдөр-нэг хүний
Өрөө тус бүр телевиз, утас, агаар цэвэршүүлэгч, хөргөгч, шарах шүүгээ, интернеттэй.
Minghang Campus нь Шанхайн захад Minhang District –т оршидог.Энэ шинэ кампус 1987 онд ашиглалтанд орсон, 2822903 м2  газартай  East China Normal University (ECNU)-ийн шинэ кампусийн дэргэд оршидог.Сургуулийн ихэнх захиргаа болон сургалтын тэнхмууд шинэ кампуст байралсан байдаг.

No.8 Building
5 400 RMB/семестр хоёр хүний
Өрөө тус бүр  ариун цэврийн өрөө,  телевиз, утас,агаар цэвэршүүлэгч, интернеттэй.  Нитийн гал тогооны өрөө ,угаалгын машин,хөргөгч. телефон, кондиционер, интернет.
No.10 Building


8 600 RMB/семестр нэг хүний
Өрөө тус бүр  ариун цэврийн өрөө,  телевиз, утас,агаар цэвэршүүлэгч, интернеттэй.  Нитийн гал тогооны өрөө ,угаалгын машин,хөргөгч. телефон, кондиционер, интернет.
No.51 Building
Дотуур байр бүхэн 4 өрөө ба нитийн том өрөөтэй. төлбөр 4 800 RMB/семестр +  600 RMB цанхилгаан ба ус.
Өрөө тус бүр телевиз, утас, агаар цэвэршүүлэгч, хөргөгч, шарах шүүгээтэй.Интернетийн үнэ тусдаа.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
© Copyright 2010-2011 eShanghai All Rights Reserved.
Template Design by Herdiansyah Hamzah | Published by Borneo Templates | Powered by Blogger.com.