HSK гэж юу вэ

Saturday, April 23, 2011


Суурь түвшин() – шалгалт 135 минут үргэлжилнэ. Хятад хэлийг 100-с 800 цаг үзсэн буюу үгийн сандаа 400-3000 үгтэй хүмүүст зориулагдана. Даалгарын тоо болон үргэлжлэх хугацаа:
Тестийн хэсэг
Даалгаврын тоо
хугацаа (минут)
Сонсгол
50
35
Дүрэм
40
40
Уншсанаа ойлгох
50
50
Анхан –дунд түвшин(初、中等) - шалгалт 145 минут үргэлжилнэ. Хятад хэлийг 400-с 800 цаг үзсэн буюу үгийн сандаа 2000-5000 үгтэй хүмүүст зориулагдана. Даалгарын тоо болон үргэлжлэх хугацаа:
Тестийн хэсэг
Даалгаврын тоо
Хугацаа (минут)
Сонсгол
50
35
Дүрэм
30
20
Уншсанаа ойлгох
50
60
Тестийн алгассанхэсгийг бөглөх
40
30
Дээд түвшин (高等) – шалгалт үргэлжлэх хугацаа 155 минут. Хятад хэлийг 3000 цагаас дээш үзсэн хүмүүст зориулагдана.
Даалгарын тоо болон үргэлжлэх хугацаа:
Тестийн хэсэг
Даалгаврын тоо
Хугацаа(минут)
Сонсгол
40
25
Уншсанаа ойлгох
40
40
Тестийн алгассан хэсгииг бөглөх
40
40
Зохион бичлэг
400 600 хүртэл ханз үсэгтэй
30
Ярилцлага
Бэлтгэх хугацаа10минут,
аудиобичлэг 10 минут
20
HSK –н шалгатын гэрчилгээ олголтыг HSK–н шалшалтын комисс болон Хятадын Боловсролын Яамнаас хянан. Гэрчилгээ нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байна. /шалгалт өгсөн өдрөөс эхлэн/

Шалгалтын үед хуулах эсвэл хэн нэгэнд хэлж өгөх тохиолдолт шалгалтаас хасах бөгөөд цаашид дахин шалгалтанд орох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг.

Энэ шалгалтын нэр хүнд дэлхий даяар жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн давцан дээр БНХАУ –ын үүрэг роль ихэсч байгаа болон эдийн засгийн хөгжлийн амжилттай нь холбоотой юм. Сүүлийн 17 жил HSK –г 700 000 гаруй хүн өгчээ. Одоо үед хятад болон гадаадын 33 оронд HSK-д бэлддэг 140 төв байна.

Хэрэв та HSK-ийн гэрчилгээтэй бол :

Хятадын аль ч их дээд сургуульд элсэж орох эрхтэй ба бакалавр ,магистр, докторын зэргийг авах боломжтой

Өндөр цалинтай ажилд орох

Өөрийн хятад хэлний мэдлэгээ шалгах

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг авах буюу конкурст Хятадад очиж оролцох

Тэтгэлэг нь : Хятад хэлийг гадаадад түгээх хятадын засгийн газрын байгууллагаас HSK –ийн төвүүдэд шалгатын дүн гарсаны дараагаар Хятадын Боловсролын Яамны хятадад суралцах урамшуулалын тэтгэлгийг жил бүр олгодог. Тэтгэлэг нь 3 төрлийн байдаг: хичээлийн жилийн , улирлын, 1 сарын. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, дотуур байрны зардал,эрүүл мэндийн даатгал, мөнгөн тэтгэлэг (сард 800 юань буюу 100 ам.доллар ) орно. Хятадад очих , буцах болон виз авах зардалыг өөрөө гаргана.

Дараах хятадын тэргүүлэх18 их дээд сургуулиудад хүлээн авна. Үүнд:Бээжингийн хэлний их сургууль, Бээжингийн боловсролын их сургууль, Ардын их сургууль, Нанькани их сургууль, Фудань их сургууль, Дорнод –хятадын багшийн дээд сургууль, Хэйлунцзяны их сургууль г.м. Стипендийг аль ч шатны HSK- д амжилт гаргасан хүн авч болно.Нэр дэвшигчийг тодорхойлохдоо хятад хэлийг үзсэн хугацаа болон эзэмшсэн чадвар амжлтыг нь харьцуулан үзэж тодорхойлдог.
Холбоотой Зураг
Энэ нь оноо авхаар таньд очдог CERTIFICATE болно

Шалгалтыг энэ маягаар авна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
© Copyright 2010-2011 eShanghai All Rights Reserved.
Template Design by Herdiansyah Hamzah | Published by Borneo Templates | Powered by Blogger.com.